Нүүр
Мэдээ
дуу
видео
Форүм
Зураг
Солонго
Монгол улсын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Н.Энхбаяраас авсан ярилцлага

Бүх ард түмнийхээ дэмжлэгийг авч ардчилсан сонгуулиар Монгол улсын 3 дахь ерөнхийлөгчөөр Намбарын Энхбаяр сонгогдлоо. Н.Энхбаяр Монгол улсын дэлхий дахинд хэзээний танигдсан улс төрч, удирдагч хүн юм. 1958 онд төрсөн тэрбээр ЗХУ-д \хуучин нэрээр, одоо ОХУ\ орчуулагч, утга зохиолын ажилтны дээд боловсрол эзэмшсэн юм. Н.Энхбаяр 1990-ээд он хүртэл Монголын Зохиолчдын Хороонд ажилтнаас нарийн бичгийн дарга хүртэл ажиллаж, М.Горький, Толстой, Добролюбов нарын Оросын нэрт зохиолчдын бүтээлийг монгол хэлээр яруу сайхан орчуулж байлаа. Бас тэрбээр Монголын зохиолчдын бүтээлийг орос, англи руу орчуулж гадаадын уншигчдад хүргэсэн юм.

1990 оны эхэн үеэс соёлын сайд, Улсын Их Хурлын гишүүн байв. Сүүлийн дөрөв, таван жилд Монгол улсын ерөнхий сайд, Улсын Их Хурлын дарга, Ерөнхийлөгчөөр ажиллаж ард түмнийхээ хүндэтгэлийг хүлээсэн удирдагч юм. Ингээд Монгол улсын шинээр сонгогдсон ерөнхийлөгчид хандаж хоёр гурван асуулт тавьсан юм.

Монгол улсын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Н.Энхбаяраас авсан ярилцлага

"Солонго": Монгол улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэнд баяр хүргэе. Монгол улс, БНХАУ хоёр бол мөнхийн хөрш улс орнууд. Тийм ч учраас манай хоёр орны хамтын ажиллагаа онцгой юм.

Н.Энхбаяр: Таны хэлсэнтэй санал нэг байна. Манай хоёр орны хамтын ажиллагаа бүх талын хүрээнд үр дүнтэй хөгжиж, шинэ шинэ шатанд гарч байна. Төр засгаас эхлээд үйлдвэр аж ахуйн газрууд хүртэл, хувь хүмүүсийн хооронд хүртэл үр дүнтэй хоёр талын амжилттай харилцаа бий болоод байна. БНХАУ-ын хурдтай, асар их эн цартай хөгжлийг дэлхий дахин хүлээн зөвшөөрдөг. Айл хүний амь нэг саахалт айлын санаа нэг гэсэн монгол ардын сайхан үг бий. Дэлхий дахины болон бүс нутгийнхаа сайн сайхан, хөгжил дэвшлийн төлөө санал нэгдэж хамтран ажиллах болно гэдэгт эргэлзэх зүйл огтхон ч алга.

Монгол улсын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Н.Энхбаяраас авсан ярилцлага

"Солонго": ӨМӨЗО-ы талаар….

Н.Энхбаяр: ӨМӨЗО Хятад улсын буюу бүс нутгийн адил хурдтай хөгжиж байна. Тус орны болон манай иргэд нэгэнт бий болсон олон боомт хил гаалийн шалган нэвтрүүлэх цэгээр нааш цааш нэвтэрч бие биетэйгээ хэрэгцээтэй эд бараа, туршлага, аж төрөх ухаанаа солилцож байна. Энэ харилцааны үнэ цэнийг бараа солилцооны тухай ойлголтоор хязгаарлахгүй байна.

"Солонго": "Солонго" сэтгүүлийн талаар та ямар бодолтой явдаг вэ?

Н.Энхбаяр: Ард түмнүүд бие биеэ таньж, нөхөрлөж, амжилт олоход хэвлэл мэдээллийн үүрэг асар их юм. "Солонго" бол Хятад орон, Хятадын ард түмний ололт амжилт, соёл урлагийн гайхамшгийг олон талаар чадварлаг гаргаж байгаа сэтгүүл юм. "Солонго" сэтгүүлийн ажилтан, ажилчид, уншигчдад улс орнуудын хооронд тогтсон бат бэх, өгөөж хишигтэй гүүр болж байхыг ерөөе.

"Солонго" : Танд баярлалаа. Таны нэн өндөр хариуцлагатай, ард түмнийхээ итгэлийг хүлээсэн энэ албаа амжилтай хаахыг хүсэн ерөөе. Манай сэтгүүл дараа дараачийн дугаартаа таны тухай дэлгэрэнгүй нийтлэхэд бэлэн байна.

Email ©SMwindows.com